• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

Мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэнд Техник технологийн дээд сургуулийнхаа доктор профессор, багш ажилтан, оюутан суралцагчаа төлөөлөн мэндчилж байна.
Манай сургууль 1984 онд байгуулагдсан цагаасаа эхлэн 12400 инженер, техникийн ажилтан бэлтгэн гаргаж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд бид бүхэн баяртай байдаг.
Бид шаталсан сургалтын тогтолцоогоор дамжуулан барилга, архитектур, зам гүүр, сантехник, механик, цахилгаан хангамж, хүнсний технологи зэрэг мэргэжлээр мэргэжилтэй ажилтан, техникч болон инженерийн боловсрол олгож байна.
Манай сургууль инженерийн боловсролын “Бодож сэтгэх-Зохион бүтээх-Туршин хэрэгжүүлэх-Ажиллуулан ашиглах” үзэл баримтлалыг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Бид Сургууль-Бизнесийн байгууллагын түншлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зам гүүр, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуйн инновацийг дэмжих үүднээс сургуулийнхаа дэргэд Технологи нэвтрүүлэх төвийг байгуулсан билээ.
Техник технологи эрчимтэй хөгжиж буй даяаршлын өнөө үед
ХҮНЛЭГ - хүнлэг энэрэнгүй, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг,
ОЮУНЛАГ - өргөн мэдлэг, өндөр боловсрол, өв тэгш хүмүүжилтэй,
УХААЛАГ - санаачилгатай, сахилгатай, сэтгэлтэй МОНГОЛ ИНЖЕНЕРИЙГ сурган хүмүүжүүлэх нь бидний эрхэм зорилго мөн.
Мэдлэг бол хүч, 21 зуун бол мэдлэгийн зуун. Монгол инженер дэлхийн түвшинд сэтгэж, дэлхийн зах зээлд мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг гаргах аваас Монгол Улс маань хөгжиж, монгол хүн сайхан амьдрах болно. Мэдлэгт суурилсан аж үйлдвэр бол тусгаар тогтнолын баталгаа мөн.
Манай сургууль эрдэм мэдлэг, ур чадвартай инженер, техникч болох, хамтран судалгаа шинжилгээ хийх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэн бүхэнд нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн,

М.Сэргэлэн
Ерөнхийлөгч

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search