• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

“МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БОЛСОН ХҮН Л ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНИЙГ БИЙ БОЛГОДОГ”

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

 Сайн байна уу?

Танд энэ өдрийн мэндийг хүргэе

1.Өөрийгөө товч танилцуулаач?

Намайг Баттулгын Мөнхтамир гэдэг. 1989 оны 10-р сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Одоогоор Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2011 онд ТТДС-ийг Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлээр төгссөн.

 Одоо хаана ямар ажил эрхэлж байгаа вэ? Ажил мэргэжлийнхээ талаар дурдвал?

Өмнөговь аймагтаа Монгол улсын хөгжлийн хөшүүрэг болсон Оюу Толгой төслийн талбарт  Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжлээрээ 2014-оноос хойш ажиллаж байгаа.

3.Ихэнх төгсөгчид сургууль төгсөөд дипломтой болчихвол л болно гэж ойлгодог. Гэвч төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй нь ч байдаг. Тэгвэл нарийн мэргэжил эзэмшихийн давуу тал юу вэ?

Мэдээж ажил мэргэжилтэй болохыг хүн бүр хүсдэг. Гэхдээ мэргэжлээ өөрийн сонирхлын дагуу зөв сонгох нь хамгийн чухал гэж боддог. Миний хувьд хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжлээр суралцсанаа маш зөв сонголт байж дээ гэж одоо боддог шүү. Хоол хүнс хүлээн авахаас хадгалах, үйлдвэрлэх, үйлчилгээнд гаргах хүртэлх бүхий л үйл ажиллагаанд хүнсний аюулгүй байдлын хяналт тавин ажиллана гэдэг бол маш сайхан ажил. Би энэ мэргэжилдээ дуртай.

4.Сургуулийнхаа давуу тал боломжуудын талаар яривал?

Миний ажил амьдралын гараа яах аргагүй сургуультай минь салшгүй холбоотой. Манай сургуулийн нэг давуу тал нь шаталсан сургалттай. Тухайлбал би 2005 онд “Тогооч” мэргэжлээр энэ сургуульд орж 2007 онд төгсөөд  энэ мэргэжлээрээ бакалавр төвшинд суралцаж төгссөн. Суралцах хугацаанд багш нарын маань олгосон онолын мэдлэг, сургууль дээр хийж байсан үйлдвэрлэл, үйлчилгээний дадлага ажил дээр гарахад маш үр дүнтэй байсан. Мөн тогоочийн анги төгссөн тул 1-р курсээс эхлэн оюутны цагийн хөдөлмөр эрхэлж байсан минь мэргэжлээрээ өсөхөд ач холбогдолтой байсан. Миний 1-р курст дадлага хийсэн газар надад том боломж олгож байсан ба би төгсөх хүртлээ холбоотой ажилласан. Улирлын амралт, зуны амралт, хагас бүтэн сайн өдөр гээд зав чөлөө гарвал л нөгөө газраа ажиллана. Ажлын туршлагатай болохоос гадна сургалтын төлбөрөө хүртэл олдог байсан шүү.

5.ТТДС оюутнуудаа томоохон газруудад дадлага хийлгэдэг. Таны хувьд хаана ямар газар дадлага хийж байсан бэ?

Мэргэжлээрээ 4-н жил суралцаад төгсөхөд сургууль, багш нараас минь хэд хэдэн ажлын байрны санал тавьж байлаа. Түүнээс би “Ханброй” ХХК-д технологичоор ажиллах саналыг сонгож байсан юм.  Тэр байгууллагад ажиллах 3-н жилийн хугацаандаа ажлын туршлагын олж авсан. Ингээд бодохоор сургууль минь л миний ажил амьдралын гарааг зөв чиглүүлж өгсөн дөө. Энэ бол манай сургуулийн маш том давуу тал гэж би хардаг.

6. Та сургуулиа төгсөөд багагүй хугацаанд ажиллаж ээ. Ажлын байранд өөрийн эзэмшсэн мэргэжилдээ сайн байхаас гадна хувь хүнээс ямар ур чадвар шаардаж байна вэ?

2011-онд сургуулиа төгсөөд одоог хүртэл тасралтгүй 8-н жил мэргэжлээрээ ажиллаж байна. Өнөө үед хувь хүн сайн суралцахаас гадна харилцааны зөв хандлага, мэргэжлийн дадлага туршлагатай байх нь  ажил дээр гарахад том давуу тал болж байгаа.

7. Таны эзэмшсэн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нийгэмд хэр их байна вэ?

Намайг төгсөж байх үед энэ мэргэжлийн эрэлт бага байсан. Одоо бол байдал өөрчлөгдсөн гэж ойлгож болно. Хүмүүс хүнсний аюулгүй байдалдаа их анхаардаг болсон. Үүнтэй холбоотойгоор хоол хүнс үйлдвэрлэгч байгууллагууд ч ISO, HACCP гээд хүнсний эрүүл ахуйн стандартуудыг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгааг дагаад энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт хэрэгцээ маш их байгааг харуулж байна.

8.Энэ салбарын хөгжлийн чиг хандлага таны анзаарч байгаагаар Монгол улсад ямархуу байна вэ? 

Өнөөгийн нийгэмд орхиж болохгүй нэг салбар бол хоол хүнс үйлдвэрлэл юм. Улс оронд үйлдвэрлэл, хүн ам нэмэгдэж, хөгжихийн хэрээр дагаад хүнсний аюулгүй байдлын зохистой дадал, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж байгаа. Монгол улсын хэмжээнд энэ салбарын хөгжлийн чиг хандлага тасралтгүй өсж байгааг дотор нь ажилдаг мэргэжилтний хувьд хэлэх байна.

9.Танд цаашид ямар боломжууд харагдаж байна вэ? Цаашдын ажлын зорилго, зорилтууд нь юу байна вэ? Бидэнд сонирхуулаач?

Цаашдаа энэ мэргэжлээрээ улам мэргэшиж, байгууллагынхаа төдийгүй энэ салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллах л юм уу даа.

 

Бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа.

Таны ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.

 

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search