• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Монгол улс жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 26 дэхь жилдээ “УЛААН БУРХАН ӨВЧИНД ЦЭГ ТАВЬЯ” уриан дор “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг зохион байгуулж байгаа бөгөөд “Нээлтийн ёслол”-оо 2019 оны 5-р сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Техник Технологийн Дээд сургууль дээр амжилттай хийлээ.

Нээлтийн ёслолд ХӨСҮТ-ийн тандалт судалгаа хариуцсан дэд захирал Б.Цацралт- Од, БГД-ийн ЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Болдбаатар, Техник технологийн дээд сургуулийн Оюутны хөгжил, үйлчилгээний хэлтсийн менежер Ж.Оюунсүрэн нар оролцож үг хэллээ. Мөн ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О. Дашпагам болон албаны мэргэжилтнүүд, НЭМГ, НЭМҮТөв болон дүүргийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл зэрэг албаны бусад хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 5-р сарын 03-ны өдрийн А/207 тоот тушаалаар энэ хаврын дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаан бурхан өвчинд цэг тавья” уриан дор Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймгийн болон нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг Улаан бурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулсан. ТТДС-д сургуульд зорилтот насны 800 орчим хүүхдүүд суралцдаг бөгөөд эдгээр хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулснаар энэ насны хүүхдүүд маань улаан бурхан, улаанууд өвчнөөс хамгаалагдах юм.

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search