• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Их дээд сургуулиудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ҮЙЛДВЭРИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ” сэдэвт улсын VI олимпиад энэ удаа ШУТИС-ийн ДаТСургууль дээр 2019 оны 5-р сарын 3,4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад ШУТИС-ийн ГУУС, ШУТИС-ийн ЭХС, ШУТИС-ийн ДаТС, ШУТИС-ийн Орхон Технологийн сургууль, ХААИС, МҮИС, ТТДС зэрэг долоон сургуулийн 15 баг, 45 оюутан оюун ухаан, мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.

Тус олимпиад нь онолын хэсэг, бодолтын хэсэг,  Ур чадвар I , Ур чадвар II гэсэн дөрвөн чадвараар явагдаж шалгаруулалт хийгдсэн.

Дээрх ур чадваруудаар их дээд сургуулийн 15 багийн 45-н оюутнууд ур, чадвар эрдэм мэдлэгээрээ өрсөлдөж дараах амжилтуудыг гаргасан.

Багийн дүнгээр 

I байранд- ШУТИС-ийн ЭХСургуулийн 1-р баг

II байранд- ШУТИС-ийн Орхон технологийн сургуулийн 1-р баг

III байранд- ШУТИС-ийн Орхон технологийн сургуулийн 2-р баг

Хувийн дүнгээр 

I байранд- ШУТИС-ийн ЭХСургуулийн оюутан Гончигсүрэн Алтан медаль

II байранд- ШУТИС-ийн Орхон технологийн сургуулийн оюутан Баярманлай Мөнгөн медаль

III байранд- ТТДС-ийн оюутан Ж.Баярмагнай Хүрэл медаль тус тус эзэллээ.

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search