• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

Техник технологийн дээд сургуулийн зөвлөх, доктор, профессор, МУ-ын гавъяат багш ЭМЭЭЛЖИГЖИДИЙН НАМСРАЙД ТТДС-ийн ХҮНДЭТ ДОКТОР цол гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

 

Э.Намсрай нь ШУБ –ын сайдын тушаалаар 1995 оноос захирлаар томилогдон ажилласан бөгөөд тухайн үед тус сургууль нь Барилгын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн Барилгачинтөв нэртэй мэргэжлийн анхан шатны сургалт явуулдаг байсан ба сургуулийн материаллаг бааз, барилгын  мэргэжлийн чиглэлийг хэвээр хадгалан сургуулийн бүтэц, сургалтын орчинг өөрийн нөөц боломжинд түшиглэн жил тутам сайжруулан ,бэлтгэж буй мэргэжлийн цар хүрээг өргөжүүлэн ,  сургалтын шаталсан тогтолцоог бий болгон мэргэжлийн анхан , дунд, дээд боловсрол эзэмшүүлдэг сургалтын байгууллага болгон ангиллыг  ахиулж  хөгжүүлсэн хүндтэй хүн юм.

Профессор Э. Намсрайгийн ТТДС-ийг үүсгэн байгуулж хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлж сургалтын орчныг орчин үеийн шаардлагад нийцүүлж бүрдүүлэх, багшлах бүрэлдэхүүний эрдмийн чадавхийг нэмэгдүүлэх, сургалтын агуулга чанарт ахиц гарган  шаталсан болон ахисан түвшний сургалт явуулах, хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгох, чанарын баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа нь ТТДС-ийн ”Хүндэт доктор ” цол олгох  хангалттай үндэслэл хэмээн үзэж ТТДС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор энэхүү хүндтэй цолыг олгосон байна.

Таны оюун ухаан төгөлдөр, урагшлах зам тань дардан байх болтугай

2019.03.14

 

ТТДС-ийн Эрдмийн зөвлөл

 

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search