• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

Багш, судлаачдын “Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал” болж шилдэг илтгэлүүд шалгарлаа

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ТТДС-ийн багш, судлаачдын Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал”  жил бүр зохион байгуулагддаг уламжлалттай билээ.

2017-2018 оны хичээлийн жилд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлах, урамшуулах, түгээн дэлгэрүүлэх, санаа бодлоо солилцох боломжоор хангахын зэрэгцээ эрдэм шинжилгээний бага хурлын өгүүллийг эмхтгэн олон нийтийн хүртээл болгох зорилгын хүрээнд 2018 оны 4 сарын 25ы өдөр  

Инженерчлэл, технологи

Боловсрол судлал

Хүмүүнлэг, байгалийн ухаан  гэсэн  салбар хуралдаанаар  26 илтгэл хэлэлцэгдэв.

Энэ удаагийн хуралд  ТТДС-ийн салбар сургууль ТТПК, МКПК-ийн багш, судлаачид төдийгүй ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, ажил олгогч нарын төлөөлөлөөс идэвхтэй оролцлоо. Мөн зочин илтгэлээр уригдан Ультрасоник ХХК-ийн менежер Б.Отгонбаяр Ногоон технологи, ТТДС-ийн гадаад багш Ким Дюпонт Мадиннер Эко гэр сэдэвт судалгааны ажлуудаа танилцуулав. Хэлэлцсэн илтгэлүүдээс


 I байр – Магнит барьцалдагч ба түүгээр хийсэн эдлэлийн судалгаа

     /Доктор Ч.Дорлигсүрэн, Ph.D профессор С.Цэвэл/


II байр – Газар хөдлөлт ба барилгын бүтээцийн динамик /Барилгын багш Х. Сүх-Эрдэнэ/

 


III байр – Авто замын ус дамжуулах хоолойн суурийн бетоны шинж чанарын судалгаа

       / Ph.D профессор С.Цэвэл, Доктор Ч.Дорлигсүрэн, Магистрант Б.Алтанзул /


Тусгай байр – Мэргэжлийн боловсролд суралцагчдын төгсөлтийн ур чадварын шалгалтыг үйлдвэрлэл дээр хийлгэх боломж, үр дүн
                           /
МагистрТ.Отгон,  магистр Ц.Дэлгэр/


Тусгай байр - Англи хэл таны ирээдүйн амжилтын түлхүүр /Дэд профессор Б.Ундрах, Ш.Роберт/ -д шалгарсан байна.

 

Хурлын илтгэлийг Эрдэм шинжилгээний бичиг болгон хэвлэж олны хүртээл болгохоор  эмхтгэж байна. Багш судлаачддаа цаашдын эрдэм судлалын ажилд амжилт хүсэн ерөөе. 

Сургалтын алба

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search