• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

Мэргэжлийн сургуулиудын дунд зохиогддог “Математикийн улсын олимпиад” 16 дахь жилдээ амжилттай зохиогдлоо

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Мэргэжлийн сургуулиудын багш, суралцагчдын дунд зохион байгуулдаг Математикийн улсын XVI олимпиад  2018 оны 04 сарын 14- нд ТТПК дээр болж өнгөрлөө.

 Олимпиадыг нээж Техник Технологийн Политехник Коллежийн захирал Б.Ганбат үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

 

Энэ удаагийн 16-р олимпиадад УБ хотын 11 сургууль, орон нутгийн 17 сургууль нийт 28 сургуулийн 31 багш, 56 сурагч оролцлоо.

Эдгээр оролцохоор ирсэн сургуулиудаас дурдвал

Завхан аймаг Тосонцэнгэл МСҮТ

Увс аймаг Улаангом ПК

Хөвсгөл аймаг дахь МСҮТ

Өвөрхангай аймаг дахь МСҮТ

Говьсүмбэр ПК

Өмнөговь ПК  

Булган аймаг дахь МСҮТ  

Хэнтий аймгийн Бор Өндөр МСҮТ

Сэлэнгэ аймгийн  Зүүн хараа ПК

Заамар МСҮТ

Орхон аймаг ХАА-н МСҮТ

Орхон хөдөө аж ахуйн МСҮТ

Дархан-Өргөө ПК 

Дархан-Уул МСҮТ

Дарханы-Уул Уурхай, Эрчим хүчний ПК

Төв аймаг Эрдэнэ МСҮТ

Төв МСҮТ

Налайх МСҮТ зэрэг аймгуудаас ирж оролцсон нь манай орон нутгийн сургуулиудын удирдлага хамт олон математикийн олимпиадад ихээхэн ач холбогдол өгч байгаад сургуулийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлж байна.

 

Олимпиадын үеэр багш нарын дунд “Комбинаторик ба магадлалын онолын бодлого арга зүй” сэдэвт сертификаттай  сургалтыг МУИС-ийн ШУС-ийн БУ-ны салбарын математикийн тэнхимтэй хамтран доктор профессор В.Адъяасүрэн багш удирдан зохион явууллаа.

  Мөн математикийн багш нар “Математикийн хичээлийн хөтөлбөр, арга зүй” сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцлоо.

Олимпиадын үеэр нийт оролцогч оюутан, суралцагчдын дунд танин мэдэхүйн "Алтан хонх" тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд уг тэмцээний ялагчаар

I байр: Дархан-Өргөө ПК-ийн сурагч М.Бат-Ирээдүй

II байр: Хөвсгөл МСҮТ-ийн сурагч Л.Баасандорж

III байр: Өмнөговь ПК-ийн сурагч Ц.Ганзолбоо нар тус тус шалгарлаа.

   

Математикийн Улсын XVI олимпиадын багш нарын ангилалд:

Тэргүүн байр: Техник Технологийн ПК-ийн багш К.Гансарнай

Дэд байр: Техник Технологийн ПК-ийн багш Н.Отгон-Эрдэнэ

Гутгаар байр: Монгол-Солонгосын ПК-ийн багш С.Баярмаа

Гутгаар байр: Увс Улаангом ПК-ийн багш Р.Сүхбаатар

Тусгай байр: Монгол-Солонгосын ПК-ийн багш Б.Нямсүрэн

Тусгай байр: Дарханы-Уул Уурхай, Эрчим хүчний ПК-ийн багш С.Аззаяа

Уран бодолт: Бор-Өндөр МСҮТ-ийн багш М.Баттулга тус тус шалгарлаа.

Математикийн Улсын XVI олимпиадын суралцагчдын ангилалд:

Тэргүүн байр: ТТПК-ийн сурагч Г. Мөнхтулга

Дэд байр: Налайх МСҮТ-ийн сурагч Г.Тэрбиш

Гутгаар байр: Их засаг МСҮТ-ийн сурагч Л.Энх-Орчлон

Тусгай байр: Барилга технологийн ПК-ийн сурагч Э.Оюунжаргал

Тусгай байр: Орхон МСҮТ-ийн сурагч Ө.Төгсбаяр

Тусгай байр: Дархан Өргөө ПК-ийн сурагч М.Бат-Ирээдүй

Тусгай байр: Барилгын ПК-ийн сурагч Б.Ганбат нар тус тус шалгарлаа.

Багийн дүнгээр:

Тэргүүн байр: Орхон МСҮТ

Дэд байр: Монгол-Солонгосын Политехник Коллеж

Гутгаар байр: Техник Технологийн Политехник Коллеж тус тус эзэллээ.

Мөн багийн дүнгээр IV-X байранд орсон сургуулиудад Батламж гардууллаа. Математикийн улсын XVI олимпиадад амжилтай оролцсон нийт багш, суралцагчдадаа баяр хүргэе.

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search