• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

“Номин Констракшн Девелопмент Групп”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

“Номин Констракшн Девелопмент Групп”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Өнөөдөр Техник Технологийн Дээд сургууль нь үндэсний бүтээн байгуулагчдын нэг Монголын орон сууцны барилгын салбарт томоохон байр суурийг эзэлдэг Номин Констракшн Девелопмент Групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Уг хамтын ажиллагааны хүрээнд:
- Богино хугацааны мэргэжил олгох болон захиалгат сургалтыг явуулах,
- Оюутан сурагчдын үйлдвэрлэл дээрх дадлагыг хамтран зохион байгуулах;
- Ажлын байранд шаардлагатай хүний нөөцийн талаар мэдээллээ харилцан солилцох,
- Барилга, замын лабораторид судалгаа, шинжилгээ хийх,
- Багш, мастер, инженер техникийн ажилчдын харилцан туршлага солилцох, мэдлэг чадвараа хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллахаар боллоо.
Тус групп нь Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүрсэн эрүүл аюулгүй, тав тухтай, тохилог орчин, найдвартай дэд бүтэц бүхий томоохон хот болгон хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажилладаг ба "Ривер Гарден" хотхон, "Цэцээ Гүн" хотхон, “Тайм Скүэр” хотхон, “Гарден Сити” цогцолбор хотхон зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search