• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

"Төмөрбетоны аян-2017" тэмцээнд амжилттай оролцлоо

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Энэхүү аяны зорилго нь “Төмөрбетон бүтээц” хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулах, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Аяны үйл ажиллагаа 3 үе шаттай явагдсан. Үүнд:

·         1-р шат нь Төмөрбетон дамнурууг  төсөллөн тооцож, арматурыг зангидан, бетон цутгаж, бэхжүүлэн турших;

·         2-р шат нь Ханын илтгэл гаргах;

3-р шат нь Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих /аман илгэл/... уралдаан байсан.

Уг тэмцээн нь  улсын хэмжээнд “Иргэний ба Үйлдвэрийн Барилгын Инженер” бэлтгэн гаргадаг Их, Дээд Сургуулиудын хооронд болж өнгөрсөн юм. ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Монголын Үндэсний Их сургуулийн нийт  100 гаруй оюутны 18 баг оролцсон. Үүнд манай сургуулиас 4 баг удирдан оруулснаас Г. Цогтбаяр ахлагчтай “Beam Bros” баг маань 3 үе шатны нийлбэр дүнгээр 3-р байр, аман итгэлийн төрөлд тэргүүн байр эзлэв. Идэвхи, санаачлагатай зүтгэл /цаг, хөдөлмөр/ гарган оролцсон нийт 4 багийн оюутнууддаа баяр хүргээд, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна.

     Мөн ТТДС-нхаа лабораторын хамт олон болон “Монгол Коосэн коллеж”-ийн төсөл хариуцагч Д. Баяржаргал-д эд материалын тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж байна.

   

 Зураг.1. Тэмцээнд амжилттай оролцсон оюутны төлөөлөл, зохион байгуулсан эрдэмтэн багш нар М. Сугар, Д. Энхгэрэл, Д. Мягмарцэнд, Б. Жавхлан, Б. Эрдэнэдаваа Э. Одонтуяа, шүүгч МУ-ын зөвлөх инженер Г. Тулга, Г. Чулуут, БАС-ийн нарийн бичгийн дарга Ц. Оюунцацрал нар байна.

Зураг.2. Тэмцээндээ идэвхи, санаачлагатай зүтгэл/цаг, хөдөлмөр/ гарган оролцсон нийт 4 багийн оюутнууддаа миний зүгээс баяр хүргээд, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна.

  

Зураг.3. “Төмөрбетоны аян-2017” тэмцээний аман илтгэлийн тэргүүн байрын эзэн, 3 үе шатны нийт дүнгээр 3-р байр эзэлсэн “Beam Bros” багийн хамт олон. Баруун гар талаас багийн ахлагч Ганбатын Цогтбаяр, багийн гишүүн Ц. Лхагвабаатар, удирдсан багш Х. Сүх-Эрдэнэ, багын гишүүн Батхүүгийн Ганболд, Нургазын Гиса, Пүрэвийн Батжаргал нар байна.

Зураг.4. Дам нуруугаа туршихын өмнө. “Beam Bros” багийн төлөөлөл

Зураг.5. Эхний шагналаа гардан авч буй агшин. “Beam Bros” баг

Зураг.6. 1 сарын хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг хэлэлцүүлэх гэж байгаа нь “Beam Bros” баг, Илтгэгч Г. Цогтбаяр

 

Зураг.8. Тэмцээний 3 үе шатны нийлбэр дүнгээр 3-р байр эзлэв

2-р хавсралт

Зураг.9. Аман илтгэлийн төрөлд тэргүүн байр эзлэв

 

 

 

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search