• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээнд Гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов маань Үндэсний ялагчаар шалгарч, Тусгай байрын шагнал хүртлээ

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

 

 Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээний үнэлгээ өссөн, өмнө нь 500 оноогоор дүгнэдэг байсан бол 700 болж нэмэгдсэн байна.
Гагнуурын Ж.Жанлав-Ойдов маань Үндэсний ялагчаар шалгарч, 700 оноогоор Тусгай байрын шагнал хүртлээ. 34 орноос 18-д орлоо
Мужааны төрөлд оролцогч Н.Эрдэнэмөнх 691 оноо авлаа. Есөн оноо авсан бол Шагналт байр орох байлаа. Гэхдээ өмнөх хүүхдийн амжилтыг ахиулсан амжилттай.
Цахилгааны оролцогч Л.Төгөлдөр маань 674 оноо хүртлээ. 2015 оны оролцогч шагналт 500 оноонд 50 дутаж байсантай харьцуулахад урагш ахисан хэрэг юм.
Тогоочийн оролцогч Б.Дагвасүрэн 673 оноо хүртлээ. Хоолны урлаг өндөр хөгжсөн Итали улсын оролцогч түрүүллээ. 2015 оны оролцогч 479 он хүртэж байсантай харьцуулахад бас чамлахааргүй амжилт юм.
Сантехникийн оролцогч Ц.Долгормаа маань 660 оноо хүртлээ. Монгол улс Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа энэ төрлөөр оролцож байна. Иймээс энэ нь маш сайн үзүүлэлт юм. 2019 оны сангийн төрөлд монголчууд өндөр амжилт үзүүлэх боломжтой нь харагдлаа.
Өрөг угсралтын оролцогч Ц.Мягмарсүрэн 659 оноо хүртлээ. Арабын нэгдсэн Эмират улсын сүлд Шонхор шувууг бүтээх маш хүнд даалгавар ирсэн. Зөвхөн шонхорын бүтээцийн тэр хэсэгт зуугаад тоосго зүсэж өрөх байсан. 2015 онд 26 орноос 25-д орж байсан амжилтыг Ц.Мягмарсүрэн огцом ахиулж чадлаа.
Монгол улс нийлбэр дүнгээр 59 орноос 42 дүгээр байр эзэллээ. 2015 оны амжилтаа ахиулах зорилгоо биелүүллээ.
Энэхүү зургаан оролцогчийн ард маш олон хүний хөдөлмөр, зүтгэл шингэсэн байдаг. Ерөнхий зохион байгуулагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюутолгой компани, Мэргэжлийн боловсрол, түншлэл ТББ, Монголын зочлох үйлчилгээний холбоо, Модны чадамжийн төв, Хүнс, технологийн политехник коллеж зэрэг олон байгууллагад талархал илэрхийлье.
Монголын мэргэжилтэй боловсон хүчнүүд дэлхийд ур чадвараар илүүрхэх болтугай. 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдах 45 дахь удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээн ойрхон байна даа

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search