• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

User Rating: 1 / 5

Star ActiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Оюутны үйлчилгээний хэлтэс нь 3 ажилтан, ТТДС-ийн 35 ангийн зөвлөх багш 44 бүлэг, ТТПК-ийн 36 ангийн зөвлөх  багш  44 бүлэг, нийт 71 ангийн зөвлөх багш, 88 бүлгийн 1737 оюутан суралцагчтай үйл ажиллагаа явуулж байна.  Тус хэлтсийн  харьяанд:

  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төв
  • Оюутны зөвлөл
  • Урлаг заал

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  төв

ГОУХАН /GIZ/-ийн Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл, Нийслэлийн хөдөлмөрийн газрын “ Оюутны хөдөлмөр эрхлэлт” хөтөлбөрийн хүрээнд уг төв нь “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” болон өргөжиж төвийн нээлтийг  2015 оны 11-р сарын 15-нд хийсэн.

Уг төвийн зорилго нь оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд тогтвор сууршилтай ажиллах, ажлын байраа хадгалах, дадлагажих, төгсөөд ажлын байраар хангагдахад зарцуулагдах хугацааг ойртуулах, хичээлийн бус цагаараа хөдөлмөр эрхлэх, ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө олгох, хууль эрх зүйн орчныг бий болгох боломж нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Ажил мэргэжлийн чиг баримжаа  олгох төв

ТТПК-ийн МБС-ийн сурагчдад сонгосон мэргэжилдээ хэрхэн дуртай болох, ирээдүйгээ төлөвлөх, ЭЕШ-д бэлтгэх, бүртгүүлэх зөвлөгөө өгөхөөс гадна ТТДС-д  суралцаж буй оюутан залууст хөдөлмөрт хэрхэн бэлтгэх, Ажлын ярилцлага CV анкет бичих, ярилцлаганд бэлтгэх болон кареер төлөвлөлтийн талаарх Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөөг олгодог.

Оюутны зөвлөл

2017-2018 оны хичээлийн жилд оюутны зөвлөл нь /ТТДС-ийн 10 оюутан, ТТПК-ийн ТБ-ын 1 оюутан,  МБ-ын 2 сурагч/ нийт 13 гишүүнтэй   үйл ажиллагаа явуулж байна. Тус зөвлөлийн  үйл ажиллагаа дараах  үндсэн 2 чиглэлээр явагддаг. Үүнд:

  • Урлаг спорт
  • Сургалт

Төгсөгчдийн холбоо

Тус холбоо нь 2014 оны 05 сард 14 гишүүнтэй байгууллагдсан. Төгсөгчдийн холбооны тэргүүн Д.Батсугар, дэд тэргүүн Т.Учрал нарийн бичиг Г.Уянга нар ажиллаж байна.

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search