• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

Оюутны байр

User Rating: 1 / 5

Star ActiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ТТДС-ийн оюутны байр нь 1984 онд ЗХУ-ын тусламжаар Барилгын 5-р Техник Мэргэжлийн сургуулийн оюутны байрны зориулалтаар, шаардлага стандартыг хангаж баригдсан бөгөөд 4-н давхар, эргэн тойрондоо 1,5 га талбай бүхий зүлэгжүүлэлт, мод бүхий чөлөөт амралтын болон автомашины зориулалтын талбайтай байр юм.

Оюутны байрны зорилго нь:

Оюутан суралцагсдад үйлчлэх, бие даан сурч амьдрах, төлөвших ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд орших бөгөөд дараах үйлчилгээг үзүүлдэг.

Үүнд:

  1. Өөрийн сургуулийн оюутан  сурагчдыг 100 хувь байраар хангахын зэрэгцээ хүсэлт гаргасан тус сургуулийн багш, ажилчидтай байрны гэрээ хийж төлбөрийн зохих хөнгөлөлт эдлүүлдэг.
  2. Оюутан сурагчдын эрх ашгийг хамгаалах,гадны халдлагаас найдвартай хамгаалахын тулд 24-н цагийн 3-н ээлжийн харуул хамгаалалтын ажилтан ажилладаг.
  3. Байрны гадна эргэн тойрон ба дотор давхар болгонд камер суурилуулсан.
  4. 24-н цагаар гэрэл цахилгаанаар хангана.
  5. Халуун хүйтэн усаар тогтмол үйлчилнэ, жил бүрийн 10-р сарын 1-ээс 5-р сарын 1-ны хооронд халаалтын системтэй.
  6. 7-н душтэй усанд орох газартай, 7-н оюутны дунд 1 бие засах оо-ийн өрөө, угаалтууртай, 1 оюутан сурагчид ноогдох цэвэр ашигтай талбай 5м2.
  7. Оюутан сурагчдыг хичээл давтах номын сан, уншлагын заал, интернет үйлчилгээ, бие бялдрын зөв хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хөдөлгөөн эрүүл мэндийн өрөөтэй.
  8. Оюутны өөрийн удирдлагыг зөв хөгжүүлэх, харьцаа хандлага төлөвшүүлэх зорилгоор байрны оюутны зөвлөлийг байгуулж, тусгай өрөө гарган өгч бие даалган чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь анхаарч ажиллаж байна.
  9. Оюутан сурагчдыг хичээлийн жилийн эхэнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, зонхилон тохиолдох өвчтэй ба сул биетэй оюутны судалгаа гарган сургуулийн эмчийн хяналтанд байлгаж зөвлөгөөг тогтмол өгч ажилладаг.
  10. Эрэгтэй эмэгтэй тус, тусдаа жигүүртэй, жигүүр тус бүрт хүнсний хөлдөөгч тавьж өгдөг.
  11. 1-р давхарын зүүн жигүүрт Коосэн ахлах сургуулийн гадаад /япон/ мэргэжилтэн багш нарт зориулж өрөөг зочид буудлын хэмжээнд тохижуулсан.
  12. 1-р давхрын баруун жигүүрт 1-2 давхруудад японы коосэн ахлах сургуулийн үйл ажиллагаа явагдаж байна.
  13. Сургуулийн оюутны байр нь оюутан сурагчдын сурч хүмүүжих, төлөвших, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, оюутны байрны улсын стандартыг хангаж ажиллах зорилго тавьж ажилласнаар тус сургууль нь мэргэжлийн боловсролын сургуулиудын хэмжээнд тэргүүлэх сургууль болж хөгжихөд болон үндэсний хэмжээний, олон улсын түвшний магадлан итгэмжлэлд ороход бодитой хувь нэмэр оруулж, оюутан сурагчдын сурч хүмүүжих ажлын салшгүй хэсэг, найдвартай ар тал болж ажиллаж байдаг юм.

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search