• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 
 

МУИС-УФОХороо.  эмх. Дулмаа А ба бус. Улсын Физикийн XXVI олимпиад. – УБ. : 2014. Соёмбо Принтинг ХХК, - 164 х.

Энэхүү эмхэтгэлд 2013 оны дүүрэг,аймаг, хот болон Завхан аймагт явагдсан бүсийн олимпиад болон улсын XXVI олимпиадын бодлогуудыг бодолтын хамт оруулсан болно.

 

 

 

 

Ажилтан танд байх гарын авлага. эмх. Нямбаяр Г., хян. Чимид Б . –УБ. : 2013. Ган зам пресс, 416 х.

            Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйтай холбогдолтой хууль тогтоомжийн гарын авлага . Нэмэлт өөрчлөлт оруулсан 2 дахь хэвлэл.

 

 

 

Жачин Ч ба бус.  Уран зохиол IV. – УБ .: 2015. Мөнхийн үсэг ХХК, -191х. Сурах бичиг.

            Үе үеийн шилдэг зохиолчдын гүн сэтгэлгээ, онгод авъяас, үгээр урлан бүтээх нөр их хөдөлмөрийн хүчээр уншигчид бид цаг хугацаа, орон зай, оюун санааны хязгааргүй орчлыг туулдаг билээ. Тиймээс энэхүү сурах бичигта бүхний сурч мэдэх их аян хөтөч, дотны анд, зөвлөгч тань байх болно.

 

 

 

Мельвин Дьюи., орч. ЦэзэнЖ. Дьюигийн Аравтын Ангиллын Хураангуй ба Индекс. – УБ. : 2015. Forest ХГ. -866 х. 12 дахь хэвлэл.

Энэхүү товчилсон хэвлэлийг  нийтийн номын сан болон сургуулийн номын санд ашиглахыг зөвлөдөг ба бүрэн шинэчилсэн оршилтой,дэлгэрэнгүй тайлбар сэлт бүхий тэмдэглэл ба дүгнэлт мөн товъёогуудыг хялбар болгон тайлбарлаж хэрэглэх аргыг заасан төдийгүй хэрэглэгчдэд туслах гарын авлагыг товч ойлгомжтойгоор оруулсан болно.

 

 

 

ШУТИС – ҮТСургууль. Амарбаясгалан. Хоолны газрын зураг төсөл. Сурах бичиг. Дахв хэвлэл. –УБ.: 2016. Алмаз пресс, -266х.

            Хоол үйлдвэрлэлийн инженер технологич мэргэжлээрдипломын төсөл гүйцэтгэх болон хоолны газрыг шинээр байгуулах, өргөтгөн шинчлэхэд тооцоо хийх чиг баримжаа авах, тоног төхөөрөмжийн сонголт, хүний нөөцийн зэрэг олон асуудалд бие даан шийдвэр гаргахад туслах лавлагаа технологийн норматив, тооцооны хүснэгт зэргийг багтаасан гарын авлага болгон ашиглах боломжтой.

 

 

 

 

Адъяасүрэн П ба бус. Хими . – УБ. :2016.МУИСХГ, - 250х. Сурах бичиг.

            Уг сурах бичигт бичсэн химийн онол, органик бус хими, органик хими, химийн урвал, бодисууд ба химийн урвалыг таних аргууд, урвалуудын үндсэн шинжийг тодорхойлох ба гарган авах аргууд, химийн загвар бодлого бодох аргууд, хүндэвтэр бодлогууд гэсэн 6 бүлгийг багтаан оруулсан бөгөөд бие даан багшгүйгээр суралцах боломжтой цэгц бүхий мэдээллийг багцаар олж авах, үр дүнтэй суралцах боломжийг олгох зорилт тавьж бусад сурах бичгүүдээс чанарын ялгаатай бүтэцтэйгээр зохиомлон бичсэн сурах юм.

 

 

 

Жанболат К. Сурагчийн мэдлэгийн санд МАТЕМАТИК . – УБ.: 2016. Empathy, -300х.

            Их дээд сургуульд элсэгчдэд зориулсан ЭЕШ-нд  ашиглах гарын авлага. Математикийн хичээлээр ЭЕШ-нд 800 оноо авах боломж тест . сорил, дасгалууд.

 

 

 

МУШУТИС- ЭХС. Содномдорж Д., Пүрэвсүрэн Б. Цахилгаан системийн цахилгаан соронзон шилжилтийн процесс.

Сурах бичиг. – УБ.: 2016. Соёмбо Принтинг. -290х. Нэмж засварласан 2 дахь хэвлэл.

            Энэхүү сурах бичигт цахилгаан систем дэх цахилгаан соронзон шилжилтийн процессын аналитик онолын үндэс болон физик мөн чанарыг авч үзэж нийлмэл цахилгаан системд бий болох тэгш ба тэгш бус хэмтэй богино залгааны гүйдлийн тооцооны үндсэн практик аргуудын талаар дэлгэрэнгүй оруулсан болно.

 

 

 

МУШУТИС- ЭХИС. Содномдорж Д., Пүрэвсүрэн Б. Цахилгаан соронзон шилжилтийн процессын бодлогын хураамж. Гарын авлага. – УБ.: 2010. Соёмбо Принтинг. -163х.

            Нийлмэл цахилгаан системд бий болох янз бүрийн хэлбэрийн богино залгаануудын гүйдлийн тооцооны үндсэн практик аргуудын талаар товч авч үзэж  цахилгаан системийн хувьд тооцооны жишээ бодлогуудыг оруулсан гарын авлага юм.

 

 

 

МУ-ын БШУЯам, ШУТИС.   Авдай Ч., Энхтуяа Д. Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй. Статистик боловсруулалт, загварчлал, оновчлол. – Нэмж засварласан тав дахь хэвлэл. – УБ.: 2015. Чулуунбар пресс, -288х.

            Статистик боловсруулалт, математик загварчлал, оновчлол.

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search