• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

ТТДСургуулийн номын сангийн танилцуулга

Эрхэм зорилго: Уншигчдын оюуны  хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай фонд, чадварлаг боловсон хүчин,  орчин үеийн техник технологи бүхий Мэдээллийн Нээлттэй Төв болоход оршино.

 

Тус сургуулийн номын сан нь  нийт 472,5м2 талбай бүхий 156 уншигчийн суудалтай,  “А” ”Б”уншлагын танхим, лавлагаа мэдээлэл болон хайлтын сүлжээнд холбогдсон зориулалт бүхий 20 компьютер, интернетийн сүлжээнд холбогдсон цахим уншлагын танхим, чөлөөт сонголттой уншлагын танхим, номын үндсэн фонд, ойрын фонд, ажлын өрөө гэсэн зориулалтын танхимуудаар тус сургуулийн багш, оюутан сурагчдад цагийн хуваарийн дагуу  мэргэжлийн 3 номын санч үйлчилж байна. Сургуулийн вэб хуудас  www.iet.edu.mn” сайт дээр номын сангийн мэдээ мэдээллийг  байрлуулж, www.Lib.iet.mn электрон хаягаар номын хайлт болон захиалга хийгддэг.

Фондын бүх ном сурах бичиг, төсөл дипломын ажлуудыг номын сангийн Lib4U Net version 1.9.7 програмд бүрэн  оруулсан бөгөөд энэ програм нь онлайн  нөхцөлд бусад их дээд сургуулийн номын сангийн фондын номноос өөрт шаардлагатай номын хайлт хийх  боломжтой.

 Монгол Улсын  Үндэсний Номын сан, Барилга Технологийн Дээд Сургууль, Барилгын Политехникийн Коллеж, Хангай Дээд Сургуулийн  номын сангуудтай хамтын ажиллагааны болон номын сан хоорондын номын түр солилцооны гэрээ байгуулан хамтарч ажилладаг.

Мөн Америкийн Монгол Судлалын төвийн “Монголд зориулсан ном “ хөтөлбөрт хамрагдаж жил бүр шинээр хэвлэгдэн гарсан шинжлэх ухааны  нарийн мэргэжлийн болон  хувь хүний хөгжлийн, техникийн болон инженерийн чиглэлийн олон төрлийн номоор гадаад номын фондыг нэмэгдүүлдэг.

 Монголын номын сангуудын консорциумтай хамтран ажиллаж, боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинарт тогтмол хамрагддаг.

Мэргэжлийн холбогдолтой гадаад болон дотоодын тогтмол хэвлэл,  сонин сэтгүүл улирал бүр захиалж, уншигч үйлчлүүлэгчдийг шинэ мэдээ мэдээллээр тогтмол хангаж байна.  2016-2017 оны хичээлийн жилд сургалтанд шаардлагатай, шинээр хэвлэгдэн гарч буй мэргэжлийн ном сурах бичиг, тогтмол сонин сэтгүүл, cd, dvd  худалдан авснаар  фондын номын  баяжилт болон чанарт ахиц гарч фондын эргэлт сайжирч, номын хүрэлцээ хангамж жилээс жилд улам нэмэгдэн сайжирсаар байна.

Уншигчдын дунд номтой нөхөрлүүлэх зорилгоор жил бүр “Тэргүүний уншигч” “Зохиогчтой уулзах уулзалт”, шүлгийн болон  эссэ бичлэгийн уралдаан, шинэ номын өдөрлөг, сэдэвчилсэн номын үзэсгэлэн, шинээр элссэн оюутнуудад номын сангийн үйл ажиллагааг танилцуулах, уншигчдаас судалгаа авах зэрэг олон төрлийн ажил зохион байгуулдаг.

1.Уншлагын “А” танхим                                                  

                Суудлын тоо:78 ,  талбайн хэмжээ:153.6м2.

Зориулалт: Уншлагын “А” танхим нь оюутнуудын курсийн болон дипломын төсөл, бие даалтуудыг   хийхэд зориулагдсан  монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилгын зураг зүйн ширээ, уншигчийн ширээ, сандал зэрэг хичээл хийх тав тухтай орчинтой ба суурин болон утасгүй интернет ашиглах боломжийг бүрдүүлсэн. Мөн шинээр ирсэн  ном сурах бичиг сурталчлах, ажлыг уншлагын танхимын тв дэлгэцээр номыг товч агуулгатай нь танилцуулах, вэб сайтаар шинэ номын мэдээлэл гаргах, шинэ номын үзэсгэлэн гаргах, өдөрлөг зохион байгуулах зэргээр  танилцуулж сурталчилдаг.

 2.Ойрын фонд:

Зориулалт: Ойрын фонд 3000 гаруй номын фондтой ба  багш, оюутнуудад номын сангийн дотоод журмын дагуу мэргэжлийн болон бусад ном, хэвлэлийг уншлагын танхимаар болон гэрээр олгох, үйлчилгээ үзүүлдэг. Уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зорилгоор уншигчдын дунд номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар судалгаа авч судалгааны үр дүнгээр үйл ажиллагаагаа  сайжруулан ажиллаж байна.

3.Уншлагын “Б” танхим              

Суудлын тоо:44

Талбайн хэмжээ:102.6м2

Зориулалт: Уншлагын “Б” танхим нь эрдэм шинжилгээний  хурал, семинар зохион байгуулагддаг оюутны бие даан хичээллэх тав тухтай орчинтой, суурин болон утасгүй интернет ашиглах боломжтой.

Интернетийн сүлжээнд холбогдсон 20 компьютер бүхий цахим уншлагын танхимтай. Суурин компьютер дээр оюутнуудад зориулагдсан өөрийн сургуулийн багш нарын гаргасан мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага,  мэргэжлийн хичээлийн  программууд,  багш нар болон оюутнуудад зориулагдсан эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ашиглагдах цахим мэдээллийн сангийн танилцуулга бүхий онлайн сайтууд .

 

4.Чөлөөт сонголттой эрдэм шинжилгээний уншлагын танхим      

Суудлын тоо:12, талбайн хэмжээ:54.6м2

Зориулалт:           - англи хэл дээрх: 2689 ш боть ном

                                 - орос хэл дээрх: 2212 ш боть ном мэргэжлийн ном, сурах бичиг

                                  - мэргэжлийн холбогдолтой монгол, орос хэл дээрх сэтгүүл: 2399 ш

                                 - цахим ном:1026 /DVD,CD/

                              - өдөр  тутмын сонин

                                 - багш нарын гарын авлагыг цахим хэлбэрээр ашиглах

                                 -цаасан хэлбэрээр дипломын ажил, зураг төсөл

                                 -суурин болон утасгүй интернет

5.Номын үндсэн фонд:    

Талбайн хэмжээ:40,2м2

Зориулалт: ТТДСургуулийн  номын сангийн монгол номын фонд  нийт: 5,747 нэр төрлийн  26,000 гаруй номтой.

             - утга зохиол -2189                                   - философи ба сэтгэл судлал -351

             - архитектур – 397                                    - нийгмийн шинжлэх ухаан-2925

             - хэл – 2244                                               - байгалийн шинжлэх ухаан түүх газар зүй -2575

             - барилга- 1907                                         - газарзүй ба түүх - 406

             - менежмент – 343                                    - компьютерийн шинжлэх ухаан - 718

             - халаалт агаар сэлгэлт – 304                  - хүнс -519

              -бусад шинжлэх ухааны ном хэвлэл- 11,898 ширхэг боть ном байна.

6.Ажлын өрөө:

Талбайн хэмжээ: 18,3м2

Зориулалт: Номонд техник ажиллагаа хийх, уншигчдад  лавлагаа болон  үйлчилгээний талаар бүх төрлийн мэдээлэл өгч үйлчилдэг ба шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан номын сангийн орчны нөхцөл, стандартын шаардлага хангасан, номын санчдын ажиллах тав тухтай орчин бүрдсэн. 

7. Ном сэлбэн засах булан :

Зориулалт: Өдөр тутмын үйл ажиллагаандаа урагдсан, хуучирч элэгдсэн ном сурах бичгийг сэлбэн засах, оёх, наах, хуудас нөхөж хийх зэрэг ажлууд тогтмол хийдэг.

8. Оюутны байрны номын сан:  

Суудал тоо: 40 , талбай:76,4 м2

Зориулалт: Оюутны байранд амьдардаг оюутан суралцагчдад зориулсан мэргэжлийн ном, сурах бичиг болон уран зохиолын ном  бүхий 500 гаруй номын фондтой, интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер болон  хувилах төхөөрөмж бүхий үйлчилгээтэй номын сангаар үйлчилж байна.

 

 

Цагийн  хуваарь:

 

                      Даваа-Баасан     8:30-19:00

                      Цайны цаг        13:00-14:00

                      Бямба-Ням            амарна.

 

Жич: Улирлын шалгалтын үеэр нэмэлт цагийн хуваариар ажиллана.

 

 

 

ТТДСургуулийн номын сангийн электрон каталогийн  хаяг: www.lib.iet.mn

Хаяг: БГД,10-р хороолол, 5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-90, ш/х-389.

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search