• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

Политехник Коллеж

User Rating: 3 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar InactiveStar Inactive
 

 Техникийн боловсрол                                                                                                               

Мэргэжил:  БАРИЛГА УГСРАЛТЫН ТЕХНИКЧ /1,5 жил/

Барилга байгууламжийн ажлын зураг схемийг унших, ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, ажиллах хүчний хэрэгцээг  тооцоолж хуваарилах, бригад хамт олныг удирдан зохион байгуулах  ур чадвар эзэмшинэ.

 

Ажил эрхлэх хүрээ:
Барилга үйлдвэрлэл,барилга угсралтын тѳрийн ба тѳрийн бус байгууллага 

Мэргэжил:  БАРИЛГЫН САНТЕХНИКИЙН ТЕХНИКЧ /1,5 жил/

Барилгын ажлын зураг схемийг уншиж, барилгын гадна ба дотор талын ус, дулаан хангамж, агаар сэлгэлт, ариутгах татуургын системийн угсралт, засвар, ашиглалтын ажлыг хийж гүйцэтгэх, бригад хамт олныг удирдаж ажиллах чадвар эзэмшинэ.

Ажил эрхлэх хүрээ:
Барилга үйлдвэрлэл, шугам сүлжээ барилга угсралтын тѳрийн ба тѳрийн бус байгууллага

Орон сууц нийтийн аж ахуйн салбар 

 

Мэргэжил:  АВТОМАШИНЫ МЕХАНИК /1,5 жил/

Автомашины ерөнхий бүтэц, зохион байгуулалт, үүрэг зориулалт, түүний эд ангийн гэмтлийг оношлох, задаргаа, угсаргааг бүрэн хийх, засварлах, хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар мэдлэг ур чадвар эзэмшинэ.

Ажил эрхлэх хүрээ:

Авто засварын газар

Авто үйлчилгээний газар

Хувиараа засвар үйлчилгээ  үзүүлэх

 

 Мэргэжил:  ЗАМ ГҮҮРИЙН ТЕХНИКЧ /1,5 жил/

Зам,  гүүрийн байгууламжийг технологийн дагуу чанарын өндөр түвшинд барьж байгуулах, арчлах засварлах ажлыг норм дүрэм,технологийн ѳндѳр түвшинд гүйцэтгэх, замын техник тоног тѳхѳѳрѳмжийг ашиглах, мэргэжлийн баг удирдан зохион байгуулах, ажлын явцад болон технологид хяналт тавьж ажиллах ур чадвар эзэмшинэ.

Ажил эрхлэх хүрээ:

Зам тээврийн салбар

Зам барилгын төрийн ба төрийн бус байгууллага

 

Мэргэжил: ЦАХИЛГААНЫ ТЕХНИКЧ /1,5 жил/

Үйлдвэр, орон сууц, ахуйн зориулалттай төрөл бүрийн цахилгаан хэрэглэгч, тоног төхөөрөмжийг  чанартай эрчим хүчээр хангах ажил үүрэг гүйцэтгэнэ. Ажлын зураг схемийн дагуу барилгын гадна,  дотор талын  цахилгаан угсралтын ажил, хүчний болон гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, самбаруудыг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, цахилгаан ба цахим шугам сүлжээ,  цахилгаан машин суурилуулах, ашиглалт, засвар үйлчилгээ хийх ур  чадвар эзэмшинэ.

Ажил эрхлэх хүрээ

Цахилгаан энергийн үйлдвэрлэл,

Эрчим хүчний болон бусад үйлдвэр,

Барилга байгууламж,  аж ахуйн нэгжүүд

 

 

Мэргэжил:  БАРИЛГА УГСРАЛТЫН МУЖААНЫ ТЕХНИКЧ /1,5 жил/

Байшин барих, гадна дотор зохион байгуулалтыг  төлөвлөх, Зургийн программууд дээр ажиллах, мод модон материалыг боловсруулах арга технологийг эзэмших, мужааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сонгон ажиллуулах ур чадвар эзэмшинэ.  

Ажил эрхлэх хүрээ:
Барилга үйлдвэрлэл,барилга угсралтын тѳрийн ба тѳрийн бус байгууллага,

Орон сууц нийтийн аж ахуйн салбар

Өөрийн сургуульдаа шатлан суралцах бүрэн боломжтой

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

 БАРИЛГЫН ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛЧ /2,5 жил/

Баригдсан, угсрагдсан барилгын бүх төрлийн засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэдэг. Тухайлбал гипсэн тааз, чигжээс, тосон будаг, эмульс, обой наах, өнгөлгөө хийх, замаск татах, будах, плита наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Мэргэжлийн ур чадварын хувьд: Орон зайн хэмжээ тодорхойлох, өнгөний зохицол гаргах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, шийдэл гаргах чадвартай, уран сайхны мэдрэмжтэй байх.

Элсэгчдийн боловсролын тѵвшин:

  • Суурь боловсрол

Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
Засал чимэглэлчин нь барилгын материалын шинж чанар, орц найрлагыг судалж эзэмшсэн багаж хэрэгсэл тоног тѳхѳѳрѳмжийг ашиглах, барилга байгууламжийн гадна дотно шавардлага ѳнгѳлгѳѳ, хавтанцар будаг чимэглэлийн болон шинэчлэн засварлах ажлын дадлага, өндөр ур чадвартай болох.

Мэргэжил:
Барилгын засал чимэглэлчин

Ажил эрхлэх хүрээ:

  • Барилгын компаниуд
  • Аж ахуйн нэгж байгууллагууд
  • Иргэдийн захиалга тэдгээрт барилга байгууламжийн засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэх

Эзэмших чадвар:
Барилгын заслын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэх, шинээр нэвтэрч байгаа дэвшилтэт технологийг хэрэглэх ур чадвар эзэмшинэ.

 

БАРИЛГЫН САНТЕХНИКЧ /2,5 жил/

Сантехникийн дотор ба гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн зураг төслийг уншиж бүдүүвчийн дагуу угсрах, засвар үйлчилгээг хийх,үйл ажиллагаанд хяналт тавих мэдлэг, ур чадварыг эзэмшиж төгсөнө

Элсэгчдийн боловсролын тѵвшин:

  • Суурь боловсрол

 

ГАГНУУРЧИН /2,5 жил/

Тоног төхөөрөмжийн зураг төслийг уншиж бүдүүвчийн дагуу ган ба өнгөт метальд цахилгаан ба хийн, аргон гагнуур хийх мэдлэг, ур чадвартай болж төгсөнө

Элсэгчдийн боловсролын тѵвшин:

Суурь боловсрол


Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:

  • Тоног тѳхѳѳрѳмжийн зураг тѳслийг уншиж сурах
  • Бүдүүвчийн дагуу хийц, тоног төхөөрөмж ба шугам хоолойд бүх тѳрлийн ган болон ѳнгѳт металлаар цэгэн, хийн, аргон, цахилгаан гагнуур хийх.
  • Даралтат шугам хоолойд гагнуур хийх
  • Плазм зүсэлт хийх

Мэргэжил:

  • Гагнуурчин

Ажил эрхлэх хүрээ:

  • Барилгын салбар
  • Уул уурхайн салбар
  • Аж үйлдвэрийн салбар /тоног тѳхѳѳрѳмжийн засвар, гагнуурын ажил/

Эзэмших чадвар:

  • Багаж хэрэгсэл тоног тѳхѳѳрѳмжийн тѳрѳл зориулалт гагнуурын материалыг таних
  • Тоног тѳхѳѳрѳмжийн бүдүүвч барилгын зураг тѳслийн дагуу металлыг гагнах, зүсэх.

 

БАРИЛГЫН МУЖААН /2,5 жил/

Барилгын мужаан нь: Барилгын угсралтын мужаан нь төрөл бүрийн модон болон бусад , материалаар барилгын бүтэц  эдлэхүүн түүний тоноглол, эд ангийг эсгэж, хийж, холбож угсрах ба засварлана. Барилгын үндсэн ажилд хамаарагдах даацын болон даацын бус модон бүтээц, эдлэхүүнийг хийх мэргэжилтэй болж тэдгээрийг боловсруулах технологийг эзэмшиж тоног төхөөрөмж, хэрэгслүүдтэй аюулгүй харьцах арга барил ур чадварыг мөрдөж хэвшинэ.

Элсэгчдийн боловсролын тѵвшин:

  • Суурь боловсрол

Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
Барилга барилгын модон хийц болон бусад төрөл бүрийн материалаар даацын болон даацын бус хийц, бүтээц эдэлхүүнийг хийх үйлдвэрлэх, холбох угсрах. Түүнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэх.


Мэргэжил: Барилгын мужаан

Ажил эрхлэх хүрээ: Тѳрийн ба тѳрийн бус байгууллага Барилга үйлдвэрлэл барилга угсралтын компаниуд Орон сууц нийтийн аж ахуйн салбарт Иргэдийн захиалгаар барилгын үйлдвэрлэлийн бүхий л хэрэгцээний мод, хуванцар, вакум материал, бүтээцийн ажлыг хийх.

Эзэмших чадвар:

Барилгын ажпын зураг унших, үйлдэх Хэмжилт тооцоолол хийх тѳлѳвлѳх
Материалын тѳрѳл ангилал, шинж чанар, тэдгээрийг сонгох Бүтээц хийцүүдийг холбох угсрах, тоног тѳхѳѳрѳмжтэй ажиллах

 

БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН /2,5 жил/

Барилгын цахилгааны зураг төслийг уншиж, бүдүүвчийн дагуу барилгын дотор ба гадна талын цахилгаан угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, гэрэлтүүлэг болон хүчний хуваарилах самбаруудыг суурилуулах, угсрах тоноглох, засварлах, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн гэмтлийг оношилж засварлах ажлыг гүйцэтгэх чадвартай болж төгсөнө.

Элсэгчдийн боловсролын тѵвшин:
Суурь боловсрол

Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:
Барилга барилгын модон хийц болон бусад төрөл бүрийн материалаар даацын болон даацын бус хийц, бүтээц эдэлхүүнийг хийх үйлдвэрлэх,холбох угсрах. Түүнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг ашиглан үйлдвэрлэлийн ажлыг гүйцэтгэх

Ажил эрхлэх хүрээ:

  • Тѳрийн ба тѳрийн бус байгууллага
  • Барилга үйлдвэрлэл барилга угсралтын компаниуд
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарт
  • Иргэдийн захиалгаар барилгын үйлдвэрлэлийн бүхий л хэрэгцээний мод, хуванцар, вакум материал, бүтээцийн ажлыг хийх.

Эзэмших чадвар:

  • Барилгын ажпын зураг унших, үйлдэх
    Хэмжилт тооцоолол хийх тѳлѳвлѳх

    Материалын тѳрѳл ангилал, шинж чанар, тэдгээрийг сонгох Бүтээц хийцүүдийг холбох угсрах, тоног тѳхѳѳрѳмжтэй ажиллах

 

АВТО ЗАМ, ГҮҮР БАРИЛГЫН АЖИЛЧИН, ЗАМЧИН /2,5 жил/

Авто замын инженер техникийн ажилчдын удирдлага дор авто зам, зам гүүрийн барилгын ажлыг технологийн дагуу чанарын өндөр түвшинд хийх ур чадвар эзэмшүүлнэ.

Элсэгчдийн боловсролын түвшин:
Суурь боловсрол

Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг: Авто замын инженер, техникчдийн удирдлага дор зам, гүүрийн барилгын ажлын зураг унших, хэмжих шалгах багаж хэрэгсэлтэй ажиллах, мен авто замын далан, ус зайлуулах байгууламж, асфальтбетон хучлага, лабораторийн шинжилгээ, засвар арчлалт зэрэг ажлуудад туслах ажил гүйцэтгэх, явган зам, тэмдэг тэмдэглэгээ, хашлага зэрэг тоноглол тохижилтын ажлыг ХААЭА-н шаардлагыг бүрэн мѳрдѳж бие даан гүйцэтгэх.

Мэргэжил:

  • Авто зам, гүүрийн-барилгын ажилчин замчин.

Ажил эрхлэх хүрээ:
Авто зам гүүр-барилгын ажилчин замчин мэргэжлийн ІІІ-ІѴ зэрэг эзэмшсэн ажилчид нь улсын болон хувийн хэвшлийн байгууллагад мэргэжлийн дагуух бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, мөн хувиараа үйл ажиллагаа явуулах боломжтой.

Эзэмших чадвар:

  • Авто замын барилгын ажилд тавигдах XAA, ЭА-н шаардлагыг бүрэн мѳрдѳж ажиллах чадвартай болох
  • Авто замын засвар арчлалт, замын хашлага тэмдэг тэмдэглэгээ лабораторийн шинжилгээ, зэрэг ажлуудад туслах ажлыг гүйцэтгэх

 

АВТО МАШИНЫ ЗАСВАРЧИН /2,5 жил/

Мэргэжлийн үндсэн зорилго, үүрэг: Автомашины эд ангийн гэмтлийг оношлох, техник үйлчилгээ, засварын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх. Ажил эрхлэх хүрээ: Ямарч албан байгууллага, авто засварын газрууд, авто үйлчилгээний газруудад, хувиараа энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мэдвэл зохих зүйл: Автомашины ерөнхий бүтэц зохион байгуулалт, үүрэг зориулалт, түүний эд ангийн гэмтлийг оношлох, задаргаа угсаргааг бүрэн хийх, хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах. Чадвал зохих зүйл: Автомашины эд ангиудын бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн үүрэг зориулалт, техник үйлчилгээ оношлогоог үйлдвэрлэлийн дадлагын хичээлээр сурч ур чадвар эзэмшинэ.

Элсэгчдийн боловсролын тѵвшин:

  • Суурь боловсрол

Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:

  • Авто машины эд ангийн бүтцийг таньж мэдэх, систем механизмуудын гэмтлийг оношлогооны багаж тѳхѳѳрѳмж ашиглан оношлох, техник үйлчилгээ засварын ажлыг гүйцэтгэх чадвартай болно.


Мэргэжил:

  • Авто машины засварчин


Ажил эрхлэх хүрээ:

  • Уул уурхай, зам барилга, үйлдвэр авто үйлчилгээний газрууд болон хувиараа үйлчилгээ үзүүлэх боломжтой.


Эзэмших чадвар:

  • Авто машины ерөнхий бүтэц
  • Зохион байгуулалт.үүрэг зориулалтыг мэдэх
  • Эд ангийн гэмтлийг оншлох,засварлах
  • Задаргаа угсаргааг бүрэн хийх багаж техник тоног тѳхѳѳрѳмж дээр ажиллах.

 

ТОГООЧ /2,5 жил/

Энэ мэргэжлийг эзэмшигч нь дараах чадварыг эзэмшинэ. Хоолыг амт чанартай, өнгө үзэмжтэй, технологийн дагуу боловсруулж үйлчилгээнд гаргана. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг мөрдөж ажиллах Хоол, хүнсний найрлага, бүтэц, шимт чанарын мэдлэгтэй, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах Төгсөлтийн дараа нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний аль ч салбарт ажиллах чадвартай гадаад дотоодын их дээд сургуульд мэргэжлээрээ дэвшин суралцах боломжтой хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтэй ажилтан болно.

Элсэгчдийн боловсролын тѵвшин:
Суурь боловсрол

Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:

Хүнсний бүтээгдэхүүний бүтэц найрлага шим тэжээллэг чанар, хүний бие махбодийн физиологийн шаардлагад үндэслэн хоол,ундаа, нарийн боов хийх мэдлэг ур чадвартай “Тогооч” II-IV мэргэжлийн зэргийн шаардлага хангахуйц мэргэжлийн ажилтан бэлтгэх

Ажил эрхлэх хүрээ:

  • Хоол хүнс үйлдвэрлэлийн салбар
  • Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбар
  • Аялал жуулчлалын салбар
  • Боловсролын салбар

Эзэмших чадвар:

  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх түүхий эд, материалын , найрлага, хадгалах горимыг мэддэг байх.
  • Технологийн картыг уншин орцын дагуу түүхий эд материалыг хэмжин авч бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
  • Багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг ашиглах,ажиллуулах.

 

ЗОЧИД БУУДАЛ 300ГИЙН ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /2,5 жил/

Энэ мэргэжлийг эзэмшигч нь дараах чадварыг эзэмшинэ.
– Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
– Шинэ хоол, бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэх талаар судалгаа, шинжилгээ, туршилт хийж дүгнэлт гаргах
– Шинэ бүтээгдэхүүн, брэнд бий болгох төсөл боловсруулахад хамтран ажиллах
– Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой стандарт, дүрэм, журам, заавар, гарын авлага, сургалтын материал боловсруулан батлуулах, хянах, мөрдүүлж ажиллах
– Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өдөр тутмын ажилд хяналт тавих, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг үнэлж дүгнэх чадвар бүхий технологич инженер болно

Элсэгчдийн боловсролын тѵвшин:
Суурь боловсрол

Мэргэжлийн үндсэн зорилго үүрэг:

  • Зочид буудал зоогийн газрын үйлчилгээний ажилтан, ажил мэргэжилд авьяас сонирхолтой, нягт нямбай сурагчдыг сонгон суралцуулж. Мэргэжлийн ІІІ-ІѴ зэргийн шаардлага хангахуйцолон улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн мэргэжилтэнг зочид хүлээн авах, зоог ундаагаар үйлчлэх, зочид буудлын үйлчилгээний аялал жуулчлалын үндэс хичээлүүдээр мэдлэг ур чадвар олгон бэлтгэх.


Мэргэжил:

  • Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан

Ажил эрхлэх хүрээ:

  • Зочид буудал үйлчилгээний салбар
  • Зоогийн газар үйлчилгээний алба
  • Аялал жуулчлалын салбар

Эзэмших чадвар:

  • Зочид хүлээн авах болон үйлчилгээний талаарх мэдээллээр хангах, буудлыг захиалгын системийг ашиглан захиалга авах,цуцлах
  • Зочны ѳрѳѳний зохион байгуулалт цэвэрлэгээ үйлчилгээг технологийн дагуу чанартай гүйцэтгэх чадвар эзэмшинэ.

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search